АШУИҮС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборыг ирэх онд ашиглалтад оруулах асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Тус цогцолбор ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын чанар, орчин сайжрахаас гадна 12 мянга гаруй оюутан, 1000 гаруй багш, ажилчин хотын төвөөс шилжиж замын хөдөлгөөний ачаалал буурна гэж тооцоолжээ.