АСТАНА. /TASS/. Казахстан улсын нийслэл Астана хотын нэрийг Нурсултан болгож өөрчлөхийг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев парламентын танхимын хамтарсан хуралдааны үеэр санал болгож үндсэн хуулиа өөрчилсөн байна.

“Улсынхаа нийслэлийг анхныхаа ерөнхийлөгчийн нэрээр нэрлэж, энэ цагийн эгэлгүй нэгэн, Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрийг мөнхлөх хэрэгтэй гэж үзэж байна” хэмээн тэрбээр хэлсэн юм.

Ийнхүү нийслэл Астана хотыг Нурсултан хот болж буйг өнөөдөр албан ёсоор зарлалаа. Астанаг хөгжүүлэх төсөл 2030 онд дуусах ёстой ч ийнхүү нэрээ өөрчилсөн байна.