Гэрлэлт нь эрүүл мэндэд тустай бөгөөд гэрлэсэн хүмүүсийн тэн хагас нь эрүүл амьдарч,  илүү урт насалдаг гэсэн судалгаа байдаг.

Харин шинэ судалгаагаар, хэрвээ тухайн хүн асуудалтай гэрлэлттэй тулгарсан бол үр дүн нь эсрэгээрээ байдгийг тогтоожээ. Үүнд нөхрүүд илүү хохирол амсдаг байна. Судлаачид зөрчилддөг эхнэр нөхөр болон цөөн маргалддаг гэж мэдэгдсэн гэр бүлүүдийн эрүүл мэндийг харьцуулсан судалгаа хийжээ. 

Судалгаагаар тэдний эрүүл мэндийн талаар тодруулан хэдэн асуулт асуусан байна. Ажлаа хийхэд нь тэдний эрүүл мэнд саад болдог, мөн хүссэн зүйлээ хийхэд хангалттай эрүүл эсэх, унтахад саадтай тулгардаг эсэх, хэрвээ тэд санаа зовох, сэтгэлийн зовиур болон толгой өвдөлттэй тулгардаг уу зэрэг асуултуудыг асуун эрүүл мэндийн байдлыг нь тооцоолсон байна.

Тус тооцоололд таван онооноос дээш авсан нь эрүүл болно. Зөрчил багатай хосууд гэрлэлтийн эхэн үед 4.07 оноо авсан гэж мэдэгдсэн бол зөрчилтэй хосуудын оноо 3.86 байжээ.


Эрүүл харилцаа

Өмнөх судалгаагаар эрүүл мэндэд гэрлэлт хэрхэн нөлөөлдгийг судалсан бөгөөд цусны даралт их, холестерин, чихрийн шижинтэй хүмүүс хэрвээ гэрлэсэн бол тэдний эрүүл мэндэд ач тустай гэж гарчээ. Зүрхний шигдээсээс аврагдах боломж нь нэмэгдсэн байна.

Мөн гэрлэсэн хүмүүс гэрлээгүй хүмүүсээс эрт эмчид ханддаг нь батлагдсан байна. Мөн ижил төрлийн шинж тэмдэгтэй ч гэрлэсэн хүмүүсийн аврагдах боломж нь илүү өндөр байдаг аж.


Эрсдлүүд

Эерэг гэрлэлт эрүүл мэндийн хувьд олон ач тустай байдаг бол муу гэрлэлт нь олон янзын хэлбэрээр сөрөг нөлөө авчирдаг.

Зөрчилтэй харилцаа нь үрэвсэл, хоолны дуршил өөрчлөгдөх, стрессийн гормоны ялгаралтыг ихэсгэн бие махбодийн үйл ажиллагаа, дархлааны тогтолцоо зэрэг эрүүл мэндийн байдалд нөлөөлдөг.

“Хосуудын харилцаан дахь зөрчил нь тамхи татах, архи уухтай адил эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг” хэмээн тус судалгааны үр дүнг Колорадогийн бага хурлын үеэр танилцуулсан мэргэжилтэн хэлжээ.


Эх сурвалж: https://www.weforum.org