Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү ахлагчтай ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Дорноговь аймагт ажиллав.

Ажлын хэсэг нь Дорноговь аймаг болон зарим сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль, орчин аялал жуулчлалын газар, Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн хяналт аудитын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Гаалийн газар, эмнэлэг, сургуульд хэрэгжүүлж буй авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн үйлчилгээ, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн бодлого, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, дүрэм, журамтай танилцаж, иргэний хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

Түүнчлэн төсөвт байгууллагуудад авлигын эсрэг хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах, төрийн албан хаагчдад хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг сайжруулах, гарч буй зөрчил дутагдлыг шуурхай арилгаж ажиллах талаар үүрэг даалгавар өглөө.