МАН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байна.

Тус хуралдааныг УИХ-ын гишүүн А.Ундраа орхин гарч ирлээ. Тэрээр "Яг одоо Бага хурлаар УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаа өг гэсэн асуудлаар санал хураалт явуулах гэж байна. Энэ нь намын Бага хурлын гишүүний хувьд ч тэр, УИХ-ын гишүүний хувьд ч тэр хууль зөрчсөн үйлдэл. УИХ-ын даргыг огцруулах, томилох тухай асуудлыг УИХ шийддэг. Тэгэхээр намын дарга намын Бага хурлын гишүүдийг хууль зөрчсөн үйлдэл рүү турхирч болохгүй гэсэн өөрийн байр сууриа хэлчихээд би гараад ирлээ. 

Би маш олон удаагийн намын Бага хуралд оролцож байсан. Хэзээ ч ийм өндөр хамгаалаттай байгаагүй. Хурлын танхимаас гарч ирэх хоорондоо би 2 өөр хамгаалалтын компанийн ажилчидтай тааралдлаа. Эдгээр ажилчидтай хэн гэрээ хийсэн юм, яагаад ийм өндөр хамгаалалт авсан юм.

200 орчим боксын таримчинг намын байр дээр авчирсан гэж байна. Тэгэхээр хэнийг, хэнтэй тэмцэлдүүлэхээр тэмцэлд уриалаад байгаа юм. Энэ байдал ойлгомжгүй, түгшүүртэй байна. Хяналтын хороо хуралдаад, тодорхой нэр бүхий хүмүүсийг намаас хөөх тухай шийдвэр гаргасан гэж байна. Гэхдээ хэн хэн гэдэг нь тодорхой биш байна" хэмээн ярилаа.