Avengers: Infinity War буюу “Өшөө авагчид, Цаглашгүй дайн” кино гарахаасаа ч өмнө рекорд эвдээд байгаа билээ. Тодруулбал, киноны нээлтийн тасалбарын захиалга худалдаанд гараад аль хэдийнээ олон сая хувь борлогдсон. Тэгвэл киноны албан ёсны нээлт өчигдөр болжээ. 

Өнгөрсөн хугацаанд Марвелын ертөнцийн тухай бүрэн хэмжээний 18 кино гарч, баатруудын дийлэнх нь Infinity War цувралд нэгдэх гэж байгаагаараа энэхүү кино онцлогтой бөгөөд олон сая үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж байсны эцэст ийнхүү нээлтээ хийлээ. 

Дашрамд дурдахад, тус кино нь манайд энэ сарын 27-нд "Urgoo Cinema Laser " театрт нээлтээ хийх юм. 

Киноны нээлтийн фотог сонирхуулж байна.