Улсын аварга Н.Батсуурь нүүр номоороо дамжуулан "Чингис хаан" олон улсын нисэх буудлын хүнд суртлыг шүүмжилсэн байна.

Тэрээр 'Чингис хаан" онгоцны буудалд буугаад хариуцлагагүй ажилчдын буруугаас ачаа тээшээ алдсан ажээ. Учрыг нь олох тус нисэх буудлын дарга Д.Мөнхбаатар руу ч залгаж үнэнээ учирласан байна.

Гэсэн хэдий ч утсаа аваагүйд бухимдсан Улсын аварга Н.Батсуурь:

"Монголын баг тамирчдаа дэмжээд сайхан яваад ирлээ, 20 цагт Олон улсын ''ЧИНГИС ХААН'' онгоцны буудалд буугаад хариуцлагагүй ажилчдын буруугаас ачаа тээшээ алдлаа.
Нисэх буудлын дарга МӨНХБААТАР ТАНАА...та байгууллагын үйлчилгээ дээр ажиллаж байгаа ажилтнуудадаа наад захын үйлчилгээний ажилчин гэдгийн сайн ойлгуул: Хүнээс мөнгө авсан бол үйлчилгээгээ бүрэн сайн хүргэж сурга. Хүний ачаа хүнд өгч явуулчихаад тоосон шинжгүй, санаа зовж байгаа юмгүй байна, аргаа бараад өөрөө гүйгээд ч ачаагаа олж чадсангүй.
Ямар сайндаа бухимдаад Мөнхбаатар дарга руу залгалаа. Хүний үгийг 1 минут сонсох чадваргүй, НҮБ-ын гишүүн шиг завгүй хүн байдаг юм байна, Энэ онгоцны буудлын жижиг асуудал мэт боловч зорчигч үйлчлүүлэгчид бол том асуудал шүү!!!
Бизнес-ээр 50,000 төг төлчөөд боловсон торгуулаад, дээрээс нь загнуулаад өнгөрлөө, Надаас өөр Монгол хүнийг бүүр дээрэлхэх байх, тэгээд гадны хүнд бол долигонох жишээтэй,


Улсын нүүр царай болсон байгууллагыг удирдаж байгаа юм бол ажлаа хийсэн шиг ХИЙ!!

УИХ-ын энэ гишүүд эхнэр эсвэл нөхрөө том  албан тушаалд тавьсан бол ажлыг нь хийлгэ, эсвэл чадвартай хүнээс нь ажил хийлгэ" хэмээн бичжээ.

Аварга Н.Батсуурийн пост: