МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг өнгөрсөн пүрэв гаригт бусдаас хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан юм. Тэд хилээр гаргахыг хориглосон хушны самар, дэрвэгэр жиргэрүүг их хэмжээний хахууль авч хууль бусаар нэвтрүүлж байжээ

Үүнтэй холбоотойгоор найман хүнийг Авлигатай тэмцэх газар өнгөрсөн  долоо хоногт баривчилж хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ. 


Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан бусдаас авлига авсан байж болзошгүй хэрэгт буруутгагдаад байгаа тэднийг өчигдөр Шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэрийг өчигдөр гаргасан юм

Нийслэлийн прокурорын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Эрдэнэбаярын Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Найдангийн Баярсайхан нарыг яллагдагчаар цагдан хориулах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1  дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагт 346/я дугаартай “Яллагдагчийг цагдан хорих тухай” шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн байна.