Австралийн авто тээврийн хэрэгслийн даатгагчдын тэргүүлэгчдийн нэг NTI компани экспортын үхрийн махыг мөшгихөд тархмал бүртгэлийг ашиглах BeefLedger төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Тэд туршилтын төслөөрөө австралийн махыг Хятадад нийлүүлдэг бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг сонгож авсан байна.

Төслийг хэрэгжүүлэхийн тулд NTI нь Австралийн «гарал үүслийг баталгаажуулах, аюулгүй байдал ба төлбөр»- ийн нэгдсэн платформ болох BeefLedger компанитай түншлэлийн гэрээ байгуулсан аж. Уг платформ нь нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхийн тулд блокчэйн технологийг «эд зүйлсийн интернет» (IoT) хослуулсан байна.

Туршилтанд Австралиас Шанхай руу нийлүүлэгдэх махыг хамруулна. BeefLedger-ийн захирлын зөвлөлийн дарга Варвик Поуэлл / Warwick Powell / хэлэхдээ Шанхай руу хийгддэг бэлтгэн нийлүүлэлт нь «хуурамчаар үйлдэх эрсдэл өндөрийн дээр аюулгүй байдлын стандарт муу» байдаг тул энэ чиглэлийг албаар сонгож авсан гэв. Тэрээр мөн: «Судалгаанаас үзэхэд хятадын хэрэглэгчдийн анхаардаг гол зүйл нь ёсзүйн стандарт болоод бүтээгдхүүний гарал үүслийн баталгаа байдаг бөгөөд эдгээр нь хятадад Австралийн бүтээгдхүүний нэр хүндтэй байдаг гол хүчин зүйл юм » гэж нэмж хэллээ.

Энд тэмдэглэхэд Австрали нь үхрийн махны үйлдвэрлэлээр дэлхийд гуравд ордог бөгөөд энэ салбарт 45 мянган компани ажилладаг байна.