КАНБЕРРА. /CNN/. Австралийн алслагдмал “Cocos Keeling” арлуудаас 414 сая ширхэг хуванцар хаягдал олдсон тухай “Scientific Reports” сэтгүүлд өнгөрсөн пүрэв гарагт нийтэлсэн судалгаанд тэмдэглэжээ.

Тасмания мужийн их сургуулийн далайн биологич Женнифер Лаверсын ахлан явуулсан судалгаанд дурдсанаар, дөнгөж 600 орчим хүн амтай арлуудаас олдсон хаягдлын дунд нэг сая орчим гутал, 370 гаруй сая шүдний сойз байсан бөгөөд нийт 238 тонн хуванцар эдлэл байсан аж. Түүнчлэн тэдгээр хаягдлын дийлэнхийг нэг удаагийн хэрэглээний аяга, соруул, ахуйн хэрэглээний зүйлс эзэлж байжээ. 

“Хуванцар хаягдал нь байгаль орчин, ургамал амьтдад нөхөж баршгүй их сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд хүн төрөлхтөнд учрах үр дагаврыг анагаах ухааны салбарынхан судалж байна. Энэхүү асуудлын цорын ганц шийдэл нь хуванцар эдлэлийн үйлдвэрлэл болон хэрэглээг бууруулж, юун түрүүнд энэ төрлийн хог хаягдлыг далай тэнгис рүү орохыг зогсоох хэрэгтэй” гэж Ж.Лаверс хэлсэн байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг