Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр 2013 оноос эхэлсэн бөгөөд Монгол Улсын хүний нөөцийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг. Энэ жилийн өргөдлийг ирэх сарын нэгнээс 4 дүгээр сарын 30-ныг хүртэл цахим хэлбэрээр авах юм байна. Сургалтын тэтгэлгийг энэ жил зөвхөн магистрын зэрэгтэй оюутнуудад олгох ажээ. 

2018 оны Австралийн сургалтын тэтгэлэг

Австралийн сургалтын тэтгэлгийг 2019 оноос суралцаж эхлэх хүмүүст зориулж 2018 онд зарлана.

Өргөдөл гаргах хугацаа 2018 оны 2-р сарын 1-нд эхэлж, 4-р сарын 30-нд дуусна. Өргөдлийг шаардлагатай баримт бичгийн хамт цахим хэлбэрээр ирүүлнэ.

2018 оны өргөдлийн болзол шалгуурт зарим өөрчлөлт орсон. Тэдгээрийг доор хураангуйлан үзүүлж, Монгол Улсад зориулсан үндсэн мэдээлэлд оруулсны зэрэгцээ тус цахим хуудасны холбогдох хэсгүүдэд тусгасан. Өргөдөл гаргах талаар тодруулах шаардлага гарвал, Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн газарт даруй хандана уу.

2018 оны өөрчлөлтүүд

2018 оны гол өөрчлөлт хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдад тавих болзол шалгуурт орсон.

Болзол шалгуурууд:

Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж нотолсон өргөдөл гаргагчид Academic IELTS-ийн голч оноо 5.0-аас доошгүй, Унших, Бичих оноо 5.0-аас доошгүй дүнтэй гэрчилгээ ирүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчийн Сонсох, Ярих чадварын оноо 5.0-аас доош бол, болзол хангасанд тооцно.

Жич: интернэтэд суурилсан болон цаасан хэлбэрээр өгдөг Official TOEFL-ийн дүйцэх оноог хүлээн зөвшөөрнө.

Бусад өргөдөл гаргагчдад тавих ажлын туршлагын шалгуур 2017 оныхтой адил хэвээр үлдэнэ.

Мэдээлэл өгөх уулзалтууд

Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн газар 2018 оны 2,3-р саруудад Улаанбаатар хот, зарим аймаг орон нутагт сургалтын тэтгэлгийн талаар мэдээлж, танилцуулга хийнэ. Очих газар, хугацаа тодорхой болсны дараа уулзалтын хуваарийг цахим хуудсанд байрлуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хуудсаас болон https://www.australiaawardsmongolia.org/index.php/en/ хуудаснаас үзнэ үү.