“Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны гишүүд өнөөдөр авто худалдааны захуудыг хотын төвөөс гаргах ажлыг шуурхай зохион байгуулахыг ЗТХЯ, НЗДТГ-ийн хамтарсан ажлын хэсгээс шаардлаа. Тус холбооныхон "Автомашины захууд нийслэлийн авто замын түгжрэл, агаар, хөрсний бохирдолд ихээр нөлөөлдөг учир захуудыг нүүлгэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй" гэдгийг онцлов.