ОХУ-ын Владимир дүүрэгт төмөр замын гарам давж явсан автобус галт тэрэгтэй мөргөлдөж 16 хүн амиа алдсаны дунд хүүхэд ч байжээ. Албаныхан автобус юу ч үгүй бутарч, сэг болсон гэв. Осол өглөөний 04.00 цагийн орчимд болсон гэв. Автобусанд сууж явсан хүмүүс эмчлүүлж байгаа ч дийлэнх биеийн байдал нь муу байна. Харин галт тэрэгний зорчигч, ажилтнуудаас гэмтсэн хүн байхгүй ажээ. 

Цагдаа нар анхан шатны мөрдлөгөөр автобусны жолооч улаан гэрлийг үл тоож, гармаар гарч байх зуур хөдөлгүүр нь саатаж зогссон гэж дүгнэжээ. Автобус Казахстаны дугаартай, дотор нь 50 иргэн зорчиж явсан байна. Осол шөнө дунд болсон тул хүмүүс унтаж байгаад жолооч орилоход 34 нь гарч түлхэхийг оролджээ.