ОХУ-ын нийслэл Москвад автобус замаас гарч метроны гарц руу орж онхолджээ. Улмаар дөрвөн хүн амиа алдаж, 11 хүн гэмтсэн талаар холбогдох албанаас мэдээллээ. Бичлэгээс үзэхэд, автобус шатаар доош унах үед хүмүүс зугатжээ. Автобус метроны гарцын дээвэрт тулаад зогссон байна. 

Осол Славянский Булевард метроны буудлын ойролцоо болжээ. Автобус гэнэт л хөдөлсөн, зогсоох гэтэл тормос нь ажиллахаа больсон гэж жолооч нь цагдаа нарт мэдүүлсэн аж. Жолооч мансуураагүй, эрүүл ухаантай байсан бөгөөд түүнийг түр саатууллаа. Тухайн үед зам мөстэй байсан нь байдлыг хүндрүүлсэн гэв. Амь үрэгдсэн хүмүүс автобусанд мөргүүлснээс болжээ.  

Автобус ашиглалтад ороод нэг жил ч болоогүйг Интерфакс мэдээллийн агентлаг дамжуулсан. Москва хотын дарга Сергей Собянин автобусны эвдрэл, шалтгааныг тогтоохыг холбогдох хүмүүст даалгасан байна.