Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр (22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) түр зогсохыг хориглоно.

Түр буюу удаан зогсох журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн зөрчлийг бууруулах, чиглэлийн тээврийн хэрэгслийг хурдан, шуурхай зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор хяналтын камерын тусламжтай дээрх зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.



Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба