Танилын хүрээлэлд тань аялах дуртай хүн байдаг бол анхаарлаа хандуулна уу. Huffington Post сайтаас аялагч хүнд өгөх хамгийн шилдэг 18 бэлгийг танилцууллаа. Хэзээ ч хэрэглэхгүй, эзэнд нь таалагдахгүй бэлэг авч мөнгөө гарздахыг хэн л хүсэх билээ дээ. Аялахад нь хэрэг болох, үргэлж таныг сануулах дурсгалтай бэлэг л эргэлзээгүй супер нь байж чадна шүү дээ.

1. Баглагч куб

Аяллын цүнхэн дэх эд зүйлээ ангилж ялгах олон сонголттой жижиг цүнхүүд. Эмх цэгцийг эрхэмлэгч бадарчинд яг л тохиорно. Сонирхох.

2. Аяллын түрүйвч

Та А зэрэглэлийн аялагч таньдаг бол эмх цэгцэд хэр дуртайг нь хэзээд мэддэг болоо биз. Энэхүү түрүйвчийг харахад л ямар эмх замбараатай нь тодорхой. Пасспорт, онгоцны билет, картууд, бэлэн мөнгө, зоос, бүр гар утсаа ч ангилан хийж болно. Сонирхох.

3. Аяны хэмжээтэй бүтээгдэхүүнүүдийн багц

Энэхүү багцад бидний дуртай гоо сайхан, ариун цэврийн бүхий л бүтээгдэхүүнийг аян замд зориулсан хэмжээтэйгээр савлаж хийсэн байгаа. Бяцхан вок, аяны Oreo, жижиг савлагаатай маск гээд хэрэгтэй бүхнийг нь өгвөл хэчнээн баярлах бол. Сонирхох.

4. Мөнгөн уултай бөгж

Сэтгэл зүрхээрээ аялагч нэгэнд өгөх нандин бэлэг. Сонирхох.

5. Пауэр банк

Энэхүү хурдан цэнэглэх чадалтай, сайн чанарын пауэр банкаар ямар ч төхөөрөмжийг цэнэглэж болно. Ухаалаг загвартай, хөнгөн жинтэй учир авч явахад таатай. Сонирхох.

6. Арьсан ангилагч гэр

Цүнхнээсээ найдваргүйгээр орооцолдсон чихэвч, цэнэглэгч олон ямар муухай билээ. Энэхүү бяцхан гэрийн тусламжтай аялах шахуу цагаа орооцолдоо гаргахад зарцуулахгүй байж болно. Сонирхох.

7. Коктейлны хэрэгслүүд

Энэхүү багцад жортой брошур, хэмжигч халбага, амт оруулагч, элсэн чихэр багтсан. Коктейл уух гэж бар луу явах хэрэггүй гэж хэн мэдэх билээ. Сонирхох.

8. Аяллын хөтөч

"Өнөөдөр хамгийн урт замыг сонгоорой", "Алхаад хүрч болохоор хотын хамгийн өндөр цэгийг ол" гэх мэт карттай энэхүү хөтөчтэй байхад та хаашаа явж, юу үзэх вэ гэж гайхах хэрэггүй болно. Сонирхох.

9. Онгоцтой зүүлт

Газар сайгүй аялахыг хүсдэг найздаа мөрөөдлөө санаж явахад нь туслаарай. Сонирхох.

10. Компакт камертай дрон

Шинэхэн хэрэглэгч, анхан шатныханд зориулсан 4К нягтралтай видео бичлэгийн дрон. Селфи тодхируулгатай учир ганцаараа аялж буй хүмүүст нэн хэрэгтэй. Сонирхох.

11. Арьсан цүнх  

Амралтын өдрүүдээр богино хугацааны томилолтоор явах гэж байгаа хүнд энэхүү цүнхийг авч өгч, ажил хэрэгч төрхийг нь нэг шат ахиулаарай. Сонирхох.

12. Турк ванны алчуур

Аялагчид олон талтай, олон ашигтай байх нь гол түлхүүр гэдгийг сайн мэднэ. Турк ванны алчуураар хүзүүгээ ороож, далайн эрэг дээр дэвсэж, нөмөрч, хучиж, усанд ороод биеэ арчсан ч болно гээд төсөөлдөө. Яг л хэрэгтэй зүйл нь биш гэж үү. Сонирхох.

13. Кофе хийх аяга

Ахисан түвшний аялагчдад нэг л зүйл дутагддаг. Аяга амттай кофе. Энэ аягыг тэдэнд өгвөл өглөө сэрээд хайртай кофегоо хайртай чанагчдаа хийгээд ууж байгаа юм шиг л мэдрэмж төрөх болно. Сонирхох.

14. Хоёр талт ороолт

Аялагчид аливаа эд зүйлийг олон зориулалтаар ашиглахыг хүсдэг. Харин энэхүү алчуурыг ороолт, хөнжил болгож болдог. Энэ хоёрыг нийлүүлвээс эрдэнийн хоршил бий болох бус уу. Сонирхох.

15. Усны хамгаалалттай чанга яригч 

Блютүүт холболттой энэхүү чанга яригчийг дүүртэл цэнэглээл зогсолтгүй 20 цаг хөгжим тоглуулж болно. Мөн гадагш дуудлага хийх, хүлээн авах боломжтой. Сонирхох.

16. Хатуу шампунь

Монголын La Perla брэндийн хатуу шампунь аялах дуртай хүмүүст хамгийн тохиромжтой гоо сайхны бүтээгдэхүүн билээ. Хатуу саван шиг учир авч явахад эвтэйхэн, зай бага эзэлнэ, цүнхээр нэг асгарч төвөг болохгүй. Мөн амьтанд туршилт хийгээгүй, гоо сайхан, эрүүл мэндэд хортой химийн бодис агуулаагүй, байгальд хуванцар сав хаяхгүй гээд олон шидтэй. Сонирхох.

17. Усны хамгаалалттай утасны гэр

Зэрлэг байгалыг хэрэх дуртай аялагч найзад тань усан доор бичлэг хийхэд туслах энэ гэр л хэрэгтэй. Хөвсгөл далайгаас эрдэнэс олох ч юм билүү. Сонирхох.

18. Пасспорт, карт хадгалах арьсан гэр

Энэхүү арьсан хавтаст та хоёр ширхэг пасспорт, онгоцны тийз, төлбөрийн карт, үзгээ хадгалж болно. Аялагч хүн хэрэгтэй бүх зүйлээ нэг дор байлгахад ийм хээнцэр хавтас байх хэрэгтэй шүү дээ. Сонирхох.