НЬЮ-ЙОРК. /TASS/. Манай компани “737 MAX” загварын онгоцнуудын ажиллагааны аюулгүй байдлыг бүрэн хангах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа хэмээн “Boeing” компанийн Ерөнхий захирал Деннис Меленберг мэдэгджээ. Тус загварын онгоцнуудын нэг нь Этиопт осолдсон билээ.


“Ослыг мөрдөн шалгахад тусламж үзүүлэх, шалтгааныг нь олж тогтоох, цаашид ийм явдал гарахаас урьдчилан сэргээлийхийг зорьж буй захиалагчид болон эрх баригчидтай бид нэгдмэл байр суурьтай байгаа. Эдгээр онгоцны нислэгийг түр зогсоосонтой холбоотойгоор захиалагч болон зорчигчдод хүндрэл учирч байгааг бид ойлгож байна. “737 MAX” загварын онгоцнуудын аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд бид зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Мөн Этиопт болсон ослын шалтгааныг мөрдөн шалгахад туслах зорилгоор Boeing” компанийн мэргэжилтнүүд ослын газар байрлаж байна” хэмээн тэрбээр ярьсан байна.   

Эх сурвалж: Монцамэ агентлаг