Энэхүү нийтлэлд эрүүл мэндийн талаар өгүүлэх болно. Гэхдээ бие махбодийн эрүүл мэнд биш оюун ухааны ч биш. Харин сэтгэлийн өвчний талаар өгүүлэх болно. Сэтгэлийн шаналгаа амьдралд хэрхэн нөлөөлдөг болох, түүнийг хэрхэн таньж мэдэх талаар...


Орчлон ертөнцийн тогтолцоо тун энгийн

Үндсэн дүрэм бол “Нүгэл бүү үйлд, хор хөнөөл бүү тарь”. “Сайн үйлс хийх хэрэггүй гэж үү?” гэж та гайхаж магадгүй. “Нүгэл үйлдэхийг цээрлэхийн оронд сайн үйлсийг дэлгэрүүлэх нь илүү чухал бус уу?”

Мэдээж сайн үйлс хийх нь гайхалтай сайхан. Гэхдээ нүгэлийг тэвчиж, хор хөнөөл тарихгүй байх нь орчлон ертөнцийн оршил, хөгжилийн хувьд илүү чухал. 

Нүгэл тарьж буй хүмүүсийг орчлон ертөнц ухааруулж, сэтгэлийн өвчнөөс нь салгахыг хичээж байдаг. Өөрийг нь эдгээхийг оролдож байгааг хүмүүс ойлгодоггүй бөгөөд амьдрал хатуу хандлаа гэж шаналж суудаг. 


Хүний үйлддэг нүгэл (хор хөнөөл) гурван төрөл байдаг: 

1.     Өөрөө өөртөө учруулдаг хор хөнөөл – ховдоглох, тамхи татах, өөрийгөө шүүмжлэх гэх мэт. Сэтгэлийн өвчин дөнгөж эхэлж буйн шинж. Орчлон ертөнц хүнд өөрөө засрах боломж олгох бөгөөд одоохондоо амьдралд нь оролцож эхлээгүй байгаа. Бүх зүйл нүгэлтний дотор өрнөж байна. Тэр хийсэн нүглийнхээ хорыг бие махбодиоро мэдэрч байгаа. Эцэст нь хүн өөрөө ухаарч засарна. Эсвэл өөрийгөө дуустал нь хөнөөнө. Ямар ч тохиолдолд хор хөнөөл таригч эх уурхай устаж үгүй болно. 

2.     Хэн нэгэнд учруулдаг хор хөнөөл – аллага, хулгай, дооглож шоглох, дарамт гэх мэт. Сэтгэлийн өвчин даамжирч байгаа. Энэ үед орчлон ертөнц бумерангийн хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. “Юу тарина, түүнийгээ хураана”. 

Зарим үед хүн тарьсан гэм нүглээ ухаарч, засардаг. Тухайн хүнд эмпати гэдэг зүйл байдаг л бол хажуудаа байгаа хүний зовлон шаналалыг мэдэрч чадна. Эсвэл бумерангийн хуулинд дарлуулж байхгүй болно. Хор хөнөөл таригч эх уурхай бас л устсан байх болно. 

  1. Орчлон ертөнцөд учруулдаг хор хөнөөл – хорвоо оршин тогтнох үндсэн зарчмыг зөрчих. Үүний нэг жишээ бол алтан амь бүрэлгэх. Өөрийнх нь зарчмыг зөрчсөн хүнтэй тэр маш хатуу тооцоо боддог. Эрүүл эсүүд хавдрын эсүүдийг яаж устгадаг билээ яг түүн шиг. Маш хурдан бөгөөд нэгийг ч үлдээхгүй. Энэ бодол санаанд ч мөн хамаатай. Бодохын төдий нүгэл болно.


“Өгч байгаасаа илүүг авч болохгүй” гэсэн дүрэм бас байдаг

Энэ дүрмийг зөрчсөн хүмүүсийг хорвоо ертөнц өөрийнхөө гаргасан алдаа гэж үзэж, өгөх зүйлсээ багасгаж багасгаж, эцэст нь түүнийг хөнөөнө. 

Настоящая причина того, что люди несчастны, больны и бедны


Дээр өгүүлсэнтэй холбоотойгоор өгөх 3 санамж:

№1

Дээрх хууль дүрмийг мэдэхгүй байлаа гээд үр дагаврыг нь амсахгүй гэсэн үг биш. “Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй” гэдэг үг энд үйлчлэхгүй. Зөвхөн хүүхдүүд л тодорхой нас хүрэх хүртлээ хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй – тэдний гэм нүгэл эцэг эхийнх нь нуруун дээр ирнэ. 

№2

Хүмүүс өөрсдийн тодорхой нэг бодсон бодол эсвэл хийсэн үйлдэл амьдралд нь шууд нөлөөлж муу зүйл тохиолдох (өвчин ирэх, ядуурах, зовлон шаналал тохиолдох) шалтгаан болдог гэдгийг ойлгодоггүй. Тэд энэ бүхэнд бусдыг буруутгана: хань ижлээ, улс орноо, хувь заяаг эсвэл ээж аавыгаа. Өөрөөсөө бусдыг нь.

№3

Сэтгэл мэдрэлийн эмчид хандсан ч сэтгэлийн өвчнийг илаашруулах хэцүү. Сэтгэлийн өвчнийг оношлоно гэдэг бол маш ховор чадвар.