"Азхур" номын их дэлгүүр өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 1-нийг хүртэл 72 цагийн турш 72 хувийн хямдралтай худалдаа зарлалаа. 

Хямдралтай худалдаа зарласан өдрүүдэд жирэмсэн эмэгтэй, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  тусгай кассаар үйлчилж байна. Мөн "Өргөө-1" кино театр болон баруун дөрвөн замын автобусны буудлаас хямдралтай худалдааг зорьж буй иргэдийг автобусаар үнэгүй зорчуулж байна. Тус автобус нь  "Азхур номын их дэлгүүр, үнэгүй автобус" гэсэн бичигтэй жижиг оврын автобус бөгөөд өглөө 09.00 цагаас эхлэн хоёр цаг тутам явах аж.