Их Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг (NCA) шүүх хурал дээр ойролцоогоор 50 төрлийн 400 фунт стерлингийн үнэ бүхий гоёл чимэглэлийг хураах зөвшөөрлийг авчээ. Эдгээр гоёл чимэглэл нь Азербайжаны Олон улсын банкны тэргүүн Жахангир Гажиев асны гэргий Замира Гажиевагийнх байсан бөгөөд Christie’s дуудлага худалдааны газар үнэлэгджээ. Үүнд 120 мянган фунт стерлингд (156 мянган ам.доллар) хүрэх индранил, бадмаарагаар хийгдсэн Boucheron хүзүүний зүүлт болон 20 мянган фунт стерлингээр (26 мянган ам.доллар) үнэлэгдсэн Van Cleef&Arpels хүзүүний зүүлт байжээ.

NCA Лондонд тансаг амьдралын хэв маягтай байсан эмэгтэйн амьдралын баяжсан эх сурвалжыг судлаж эхэлсний дараагаар гоёл чимэглэлийг хураан авчээ.

Жахангир Гажиев бол “Азербайжаны Олон улсын банкны» (2001-2015) тэргүүн асан юм. Баку дахь шүүх түүнийг 2015 онд баривчилсан бөгөөд 138 сая ам.долларыг хууль бусаар ашиглаж, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 15 жилийн ял оноожээ.

Гажиевыг баривчилсны дараагаар түүний эхнэр улсаасаа зугтан Их Британид “хөрөнгө оруулагчийн виз”-ээр амьдарч байжээ. Замира тансаг амьдралын хэв маягтай байсан бөгөөд шүүхэд танилцуулсан бичиг баримтаас харахад тэрээр сүүлийн 10 жилийн хугацаанд тэрээр Harrods дэлгүүрт 16 фунт стерлингийг үрсэн байжээ. Мөн тэрээр үнэтэй дарс, гоёл чимэглэл худалдан авч, хувийн онгоц болон Аскота дахь гольфын клуб, Лондоны төвд үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байжээ.

Эдгээр бүх худалдан авалт NCA-г хардахад хүргэж, 2018 онд тэд Замираг мөнгөний гарал үүслийг тайлбарлахыг хүсчээ. Тодруулбал, Лондон дахь үл хөдлөх хөрөнгийг ямар мөнгөөр авсан тухай. Мэдээж Замира хаанаас мөнгө олсон тухайгаа тайлбарлаж чадаагүй бөгөөд шүүх түүний “сэжиг бүхий” хөрөнгийг хураан авсан байна.

Энэ хэргийн шүүх ажиллагаа Их Британид 10-р сард эхэлжээ. Вестминстерийн хотын шүүх мөнгөний эх сурвалжийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд NCA үнэт эдлэлийг хагас жилийн хугацаанд өөр дээрээ хадгалаж болно гэдгийг хэлжээ.


Эх сурвалж: currenttime.tv