Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны 26 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Папуа Шинэ Гвиней улсын нийслэл Порт-Морсби хотод өнөөдөр эхэлж байна. Эдийн засгийн чуулга уулзалтын 21 удирдагч энд тогтвортой өсөлтийг хангах, худалдааны бодлоготой холбоотой шинэ нөхцөлүүдэд худалдааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх аж.  

Тус уулзалтын бүгд хуралдаанд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев оролцож байгаа аж. Тэрбээр мөн төр засгийн тэргүүдийн АПЕК-ийн Бизнесийн Зөвлөх зөвлөлийн гишүүдтэй хийх уулзалтад оролцохоос гадна Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Питером О'Нилтой ярилцах төлөвтэй байгаа аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС