2018 оны долоодугаар сард "Гамшгийн эрсдлийг бууруулах" сэдвээр Азийн сайд нарын бага хурлыг Монгол Улс зохион байгуулна. Хурлын бэлтгэл ажлыг хангахад дэмжлэг үзүүлж, хурлын дараах шийдвэрүүдийг биелүүлж ажиллахад бүх талаар хамтран ажиллана хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрсөн пүрэв гарагт НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Каве Захиди, НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкман нарыг хүлээн авч уулзах үеэрээ хэллээ.