"Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс өнөөдөр Оюутолгой компанийн төв оффисын үүдэнд мэдээлэл хийлээ. 

Тус хөдөлгөөн нь НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт хандаж Давуу байдал олгохгүй байх тухай хүсэлт гаргаж буй аж.

Мэдээллийн үеэр тус холбооны гишүүн Б.Жагар "Оюутолгой" компани "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-ий Удирдах зөвлөлийн зарим гишүүнийг гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн. Гүтгэлэг биш гэдэг нь тогтоогдсон хариу бидэнд ирээд байна. Тодруулбал, Б.Жагар болон тус хөдөлгөөний гишүүд "Оюутолгой" компанийн зарим удирдлага хууль бус үйл ажиллагаа явуулж, их хэмжээний мөнгө хувьдаа завшиж байна гэж үзэн тэмцэж, гарын үсэг цуглуулан энэ асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод хандсан үйлдэлд хууль зөрчсөн, гүтгэсэн зүйл байхгүй хэмээсэн прокурор хянасан албан бичиг ирсэн. 

Бид энэ асуудлыг шалгаж, үнэнийг илрүүлж өгөөч гэж Монгол Улсын бүх шатны байгууллагад хандсан. Гэвч тэд хууль бус үйлдлийг хамгаалсан. Тиймээс одоо НҮБ-д хандаж хууль бус үйлдэл хийсэн хүмүүсийн хэргийг нуун дарагдуулж, тэдэнд давуу байдал олгохгүй байх хүсэлт гаргаж байна" хэмээн мэдэгдлээ.