Баатар болгон нөмрөгтэй байдаггүй, зарим баатар хөл бөмбөгийн хослол өмсдөг болохыг Хорватын шигшээ багийн тамирчин Анте Ребич харууллаа.

Хорватын шигшээ багийн жигүүрийн хамгаалагч тэрбээр хүүхэд насаа өнгөрүүлсэн Имотски гэх 500 орчим оршин суугчтай жижиг тосгоны иргэдийн бүх зээлийг төлсөн гэж түүний сайн найз Ловро Шиндик хэлснийг Хорватын хэвлэлд мэдээлжээ.

Тэрбээр 19 настай байхдаа Италийн Фиорентина руу нүүсэн хэдий ч хаана өсч төрснөө хэзээ ч мартдаггүй гэж Ловро Шиндик найзаа магтан ярьсан байна.

Өдгөө 24 настай Анте Ребич хөл бөмбөгийн гараагаа Хорватын “NRK Split” багаас эхэлж, 2013 онд Италийн “Serie A” клубтэй гэрээ байгуулжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг