Кино л гэсэн үг. “Александр гэгч эр Сибирийн Тува орчимд баавгайд баригдаж нэг сар үүрнээс нь гарч чадахгүй эрэмдэглүүлжээ. Түүнийг хоол болгож хориход шээсээ ууж амь зуусан гэнэ. Тэр одоо ч амьд байгаа нь жинхэнэ гайхамшиг юм”...

“Оросын муммиг анч ноход аварчээ” гэх гарчигтай мэдээ олон орны хэвлэлээр гарсан. Мөн Александрын цонхийсон, эмнэлэгт ухаангүй байгаа дүр зураг олны айдсыг төрүүлсэн билээ. 

Үнэн түүх тэгвэл тийм ч сонирхолтой биш.

Ерөнхийдөө Сибирийн хүний мах иддэг каннибалууд, цуврал алуурчид, хүүхэд алдаг этгээдүүд, садист эх баригч, цуст секс тоглоомын хохирогч болж үхсэн эмээ нарын тухай цуу яриа нэг иймэрхүү л гарчигтай мэдээнээс эхэлдэг. 

Гэвч энэ удаагийн явдал үнэхээр сонирхолтой, орж үзэхгүй байхын аргагүй бодитой харагдсан. Үнэндээ бол Оросын Тувагийн аль ч эмнэлэгт ийм өвчтөн байхгүй, бичлэгээс үзвэл цаана дугарах эмэгтэй Казакаар ярьж байсан аж. Ингээд Казакаас эрэл хайгуул хийтэл Актобагийн эмнэлэгт байгаа өвчтөн байжээ. Яагаад тийм зүс царайтай болсон нь одоогоор тодорхойгүй. 

Ингээд Тувагийн цагдаагийн албанаас худал мэдээ цацсан Москвад төвтэй EADaily сайтад мэдэгдэл хүргүүлсэн гэх. EADaily дээрх бичлэгийг нийтлээд энэ хүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж өгвөл шагнана хэмээн ам гарсан ажээ. 

Баавгайн үүрэнд нэг сар амь зуусан гэх олон хүнийг сандраасан энэ мэдээ эцэст нь ор үндэслэлгүй болж таарлаа.