Дунд сургуулийн бага ангийн сурагчдын ойролцоогоор 65 хувь нь хараахан бий болоогүй байгаа мэргэжлүүдийг эзэмшинэ хэмээн шинжээчид таамаглаж байна. Тэднийг дунд сургуулиа төгсөж байхад дэвшилтэт технологи, математик болон архитектуртай холбоотой салбарт ойролцоогор 2 сая ажлын байр бий болно гэж тэд үзжээ.

"Шинэ нээлт, дэвшилтэт технологиуд нь хүмүүсийн аж амьдралыг сайжруулахад тус болдог. Эдгээр нь бидний хувьд тогвортой, хөгжин цэцэглэж буй ирээдүйг бүтээхэд чиглэгдсэн шинэ боломжуудыг бий болгож байдаг” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн анхны орлогч дарга Амина Мохаммед мэдэгджээ.

Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга сүүлд тавьсан илтгэлдээ дурдахдаа “2017 оны эцэс гэхэд олон нийтийн сүлжээг 2,41 тэрбум хүн ашиглаж байна. Эдгээр олон нийтийн сүлжээ нь эрчимтэй өргөжин тэлсээр байна. Ойрын жилүүдэд ажлын төрлүүдийн 10-80 хувийг роботууд гүйцэтгэнэ. Өөрчлөлт нэгэнтээ явагдаад эхэлжээ. Тухайлбал, 2014-2016 онд “Амазон” компани ажилтнуудынхаа тоог 100-350 мянга болгож нэмэгдүүлсэн бол агуулахад ажиллаж буй роботуудын тооо 1400-45000 болтлоо нэмэгдсэн байна” гэжээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг