Өнгөрсөн жилээс Швед улс ажлын найман цагийг зургаа болгон багасгажээ. Гол шалтгаан нь юу гээч? Бүтээлч байдлыг нэмэгдүүлэхийн тулд. Чухам яагаад ийм шийдвэр гаргасныг та бүхэндээ хүргэж байна.


1. Ажил амьдралын тэнцвэр

Ажил амьдралын асуудлаа зэрэг зохицуулж чаддаг хүмүүс жаргалтай байдаг. Ажлын цагийг багасгаснаар гэр бүлдээ илүү их цаг зарцуулж чадна. Жаргалтай хүмүүс эрч хүчтэй бүтээлч ажиллана шүү дээ.


2. Цаг ашиглалт

Ажлын цаг багасгахаар бага бүтээмжтэй ажиллана гэж бодож байна уу? Үнэндээ цагийг багасгаснаар хүмүүс ажлын цагтаа амжихын тулд цаг ашиглалт сайтай болдог байна.


3. Алдаа гарахгүй

Олон цагаар ажиллах нь ядаргаа, сульдаа, сэтгэл гутрал зэргээс үүдэн алдаа гаргах боломжийг ихэсгэдэг байна. Тиймдээ ч дээгүүр албан тушаалтнууд бага цаг ажиллаж, бага алдаа гаргадаг юм.


4. Эрч хүч

Ажлын цаг багассанаар амрах цаг их гарна. Мэдээж их амрах тусам эрч хүчтэй маргаашийн ажлаа амжуулна. Ажлын бүтээмж ч нэмэгдэнэ.


5. Төвлөрөх

Ажлын найман цагт хүмүүс их тайван байдаг. Нэг хоёр цаг интернэтээр хэсэх, хүнтэй ярих гэх мэт. Харин багасгаснаар зөвхөн ажилдаа л төвлөрч чаддаг болдог байна.