Энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд зарим газраар,   29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 5-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим хонож, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 14-16 градус дулаан байна.