"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос өнөөдөр мэдээлэл хийж, Засгийн газар шаардлагын хариуг өгөөгүй тул энэ сарын 21-нд сануулах ажил хаялт зохион байгуулахаар болсноо мэдэгдлээ. Тус хорооны гишүүд сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин нэмүүлэх шаардлагын хариуг энэ сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээсэн ч хариу ирүүлээгүй учир тэмцлийн дараагийн шатандаа шилжихээр болсон байна.