НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Багш нарт зэвсэг эзэмших боломжийг олгосон хуулийн төслийг Флорида муж улсын Сенат баталжээ. “Guardian program” гэгдэх хамгаалалтын хөтөлбөрт сайн дураар оролцох тухай асуудлыг тусгасан санаачлагыг 22 хүн дэмжиж, 17 хүн эсэргүүцжээ.

“Ямар ч гэм буруугүй хүүхдүүдийг гэмт хэрэгтнүүдийн халдлагаас хамгаалах ёстой сүүлчийн хамгаалагч нар бол сайн дурынхан. Энэхүү хуулийн төсөл нь сургуулийн ажилтан, багш нараас бүрдсэн сайн дурынханд боломж олгож байгаа юм” хэмээн Флорида муж улсын сенатч Билл Гавано хэлсэн байна. Одоо Флорида муж улсын Төлөөлөгчдийн танхим хуулийн төслийг хянаж үзсэний дараа мужийн амбан захирагч хуулийн төсөлд гарын үсэг зурах ёстой аж. 

Тусгай комиссын боловсруулсан энэхүү хуулийн төсөлд зөвлөмжүүдийг багтаажээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Парклэнд хотын "Маржори Стоунмэн Дуглас" ахлах сургуульд болсон халдлагын үер 17 хүн амиа алдаж, 15 хүн шархадсан. Халдлагыг үйлдсэн гэмт этгээд нь тус сургуулийн сурагч байсан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг