“Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи” үзэсгэлэн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Тус үзэсгэлэнд аж ахуйн нэгжүүд оролцож байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр, байшингийн дулаалга, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалах юм.