Нийслэлийн Байгаль орчны газар, бурхны шашны Тарвалин хийд хамтран ажиллахаар болжээ.

Тэд ойн сан бүхий газарт ургаа модонд уясан хадаг, байгальд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас орхисон шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах ажлыг маргааш нөгөөдөр зохион байгуулах гэнэ. Тухайлбал хадаг боосон шилмүүс 15 жил болоод үржил шимээ алдаж үхдэг ажээ. Тиймээс дээрх хоёр байгууллага хамтран модонд уясан хадаг, шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах болжээ.

Тиймээс иргэдэд шаардлагатай эд, хэрэгслээ авахыг урьдчилан анхааруулж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.