УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш 12.00 цагт хуралдаж, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох тухай саналыг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын нэгдсэн чуулганы хувьд энэ асуудлыг ирэх даваа гаригт хэлэлцэх юм. Тодруулж хэлбэл намрын чуулганы нээлт ирэх даваа гаригт буюу аравдугаар сарын 2-нд болно. Чуулганы хэлэлцэх эхний асуудал гүйцэтгэх засаглалын тэргүүний томилгоо байх нь.