Бзд-ийн 26-р хороо Саруул хорооллын 112 дугаар байранд гал гарсан дуудлага шөнийн 00:01 цагт ирсэн. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 14р ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 9 давхрын айлын том өрөө, тагт, 10, 11 давхарын айлын тагтан дээр эд зүйл шатаж байсныг унтраасан байна. Гал түймрийн улмаас 27 настай эмэгтэй нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Хорт утаажилтын бүсээс 64 том хүн, 24 хүүхдийг гаргаж угаартах аюулаас урьдчилан сэргийлж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.