Хатагтай Мишель, АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама нар 1992 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулан 20 гаруй жилийг туулж буй аз жаргалтай хосуудын үлгэр дууриалал билээ. Обама залуу хуульч байхдаа Мишелийн ажилладаг хуулийн фирмд дадлага хийхээр очсон гэдэг. Тэр цаг үеэс хойш хайрын түүхээ эхлүүлж олон хүнд сорилтуудыг даван туулсан ч тэдний харилцаа улам бат болсон байна.

Обама хэдийгээр үргэлж олны анхааралд байдаг, өндөр дээд тушаалтай ч гэсэн өөрийн сэтгэлийг илэрхийлэхээс хэзээ ч санаа зовдоггүй. Тиймээс ч хэзээ ч эхнэрээ үнсэх, тэврэх боломжийг алддаггүй. Үүнийг нь тэдний хамт байгаа ямар ч арга хэмжээ дээр харж болно. Харин хариуд нь хатагтай Мишель түүний хүчтэй түшиг тулгуур нь болж чаддаг билээ. Гэхдээ бүх зүйл хэзээ төгс төгөлдөр биш. Хосууд асуудлаа шийдвэрлэхийн тулд заримдаа сэтгэл зүйчид ханддагаа нууж байгаагүй.

АНУ-ын улсын хамгийн ухаалаг тэргүүн хатагтай нарын нэг хэмээгдэг Мишель хэдхэн хоногийн өмнө 55 нас хүрсэн юм. Обама түүнд өөрийн хайр, бахархалаа илэрхийлэх халуун дулаан үгсийг түүнд зориулан ийнхүү бичжээ. Зурваст:

“Би тэр үед үүнийг мэдэрсэн, харин өнөөдөр бүрэн итгэлтэйгээр чамдаа хэлж байна. Чи бол цорын ганц @Mишель Обама. Төрсөн өдрийн мэнд хүргэе” гээд залуу цагийнхаа зургийг нийтлэсэн байна.

Эх сурвалж: https://brightside.me/