"Барилга Корпораци" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №02 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 985 төгрөг буюу нийт 40.0 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгож гаргах бөгөөд ногдол ашгийг компанийн байранд бэлэн мөнгөөр олгох тухай мэдэгдлээ.