“Барилга Орон Сууц-2017” үзэсгэлэн Мишээл Экспо төвд эхэллээ. Үзэсгэлэнд орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, барилгын материал үйлдвэрлэгч, импорлогч 120 гаруй аж ахуйн нэгж оролцож, төлбөрийн уян хатан нөхцөл, онцгой хямдрал, ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах боломж олгосон орон сууцны худалдаа явуулж байна.