Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 11 цэгээс ирүүлсэн мэдээгээр Баруун 4 зам орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 1662 байна.

Мөн Бөхийн өргөө, Баянхошуу, 100 айл орчимд агаарын чанарын индекс 581-748 зааж байна. Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж.