Баян , ядуу хүмүүсийн хэн нь цэцэн, мэргэн бэ? гэдгийг эрдэмтэд хэллээ.

Нийгмийн ядуу давхаргын хүмүүс хүмүүсийн хоорондын харьцааг хөндсөн хэрүүл маргаанд өөрсдийн мэдлэгээ хязгаарлагдамал гэдгийг ойлгож, асуудлыг тал талаас нь хардаг байна.


Энэ тухай Proceedings of the Royal Society сэтгүүлд бичжээ

Уотерлу их сургуулийн Жастин Бриенц болон Игорь Гроссман сэтгэл судлалын шинэ ажилдаа асуудал шийдвэрлэхэд нийгмийн ангиуд болон мэргэн ухааны хооронд холбоо байгаа эсэхийг олж мэдэх оролдлого хийжээ. Судалгаа хоёр үе шаттай явагдсан бөгөөд эхний судалгаанд 2145 хүн, хоёр дахь судалгаанд 299 хүн хамрагджээ.

Судлаачдын баг онлайн асуумж явуулж, судалгаанд АНУ-ын оршин суугчид хамрагдсан байна. Сайн дураар оролцогсод саяхан хийсэн хэрүүл маргааныг санасаны дараа асуумжийг бөглөх ёстой байжээ. Асуумж нийт 20 асуултаас бүрдэж байсан бөгөөд эдгээр асуултууд нь хэрүүл маргааны үед үүсдэг деталиудыг тодруулан гаргажээ. Жишээлбэл, тэд нөгөө хүнийхээ үйл хөдлөлийг ойлгохыг хүсэж байсан уу, эсвэл тэд тэрхүү үйл явдлыг өөр нэг талаас харж үзэхийг хичээсэн үү? гэсэн асуултууд багтсан байна.

Үүний зэрэгцээ Гроссман болон Бриенц нар дундаж орлогын статистикийг цуглуулсан байна.

Судалгааны хоёрдугаар хэсэгт ядуу ажилгүйчүүдээс Мичиган мужид амьдардаг баян хүмүүс хүртэлх нийгмийн бүхий л давхаргын төлөөлөгчид оролцсон. Тэд Векслерын оюуны чадамж тодорхойлох тестыг бөглөж, “Хайрт Эбби” захиаг уншсан. Жишээлбэл, дундын найзууд маргалдаж байх үед та хэний талд орох вэ? гэсэн асуулт орсон байна. Асуумжинд хамрагдсаны дараа оролцогсод тус бүр тухайн нөхцөл байдал хэрхэн өрнөх байсан тухай ярилцлага авч буй хүнтэй ярилцсан.

Онлайн судалгаагаар доод давхаргын хүмүүс дундаас дээш давхаргын хүмүүсээс илүү мэргэн сэтгэдэг гэж гарсан байна. Харин нөгөө талаас хүмүүсийн хоорондын харьцааг хөндсөн маргаанд оюуны чадамжийн түвшин мэргэн ухаантай холбоотой эсэхийг илрүүлж чадаагүй байна.