Хамгийн баян 26 тэрбумтны хөрөнгө нь дэлхийн 3,8 тэрбум хүний орлоготой тэнцдэг байна. Бидний заримд энэ нь шударга бус мэт санагдах боловч, хэрхэн хөрөнгөжсөн юм бол гэсэн асуулттай тулгарна.

Энэ сэдвийг судалж үзвэл баян хүмүүст санхүүгийн хувьд амжилтад хүргэхэд нь тусалдаг нийтлэг шинжүүд байдаг болохыг анзаарна. 

Brightside агентлаг баян, ядуу хүмүүсийн ялгарах 10 зуршлыг нийтэлснийг та бүхэнд орчуулан хүргэж байна. Та хэрвээ санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрэхийг хүсвэл эдгээр зуршлуудыг өөртөө дадал болгохыг хичээгээрэй!

1.Өгөх, хуваалцах нь баялаг сэтгэлгээний шинж юм

Эхлээд өг! Баян хүмүүсийн 79 хувь нь сайн дураараа буяны ажилд хамрагдсан байдаг. Тэд цаг зав, мөнгө, туршлагаа хуваалцахыг зуршил болгож чаддаг.

Найз нөхөд, хамаатан садандаа хандив өгөх, бэлэг өгөх нь зөвхөн сайхан сэтгэлийн илэрхийлэл төдийгүй баян чинээлгийн шинж юм. Мэдээжийн хэрэг, зүгээр л авахыг хүсдэг шуналтай хүмүүс бий, гэхдээ баян хүмүүс мөнгө эргэлдэж, бусад хүмүүст тусламж хэрэгтэй гэдгийг мэддэг. Энэ нь бүх мөнгөө үрнэ гэсэн үг биш. Харин хийж буй зүйл нь учир шалтгаантай байх хэрэгтэй.

2.Хэзээ ч үгүй гэж битгий хэл

Та өдөрт хэдэн удаа бусдад үгүй гэж хэлдэг вэ?  Эсвэл өдөрт хэн нэгний санаа хүсэлтээс татгалзсан тохиолдол бүрээ тоолоод үзээрэй. Бүтэхгүй гэдэгт нь 100 хувь итгэлтэй байсан ч гэсэн түр азнаарай. Цаг хугацаа өг, бодол санаагаа нээлттэй байлга!

Эд баялагтай болоход хүлцэнгүй, тэвчээртэй байдал нэн чухал юм.


3. Хэзээ ч битгий хов жив хөөцөлд

Хов жив нь ямар ч харилцааг сүйтгэж, таны амжилтад хүрэх хаалгыг хаадаг. Хэрэв танд хэн нэгэнтэй холбоотой асуудал гарвал, тэр хүн дээр очиж ярилц, эсвэл шууд холбоо барьсан нь дээр. Ийм хандлага таны нэр хүндийг өсгөх болно. Учир нь баян хүмүүс бусдыг далдуур муулдаггүй.


4.Хүсэл биш зорилготой бай

Хэрэв амжилтад хүрэхийг хүсвэл зүгээр хүсэх биш тодорхой зорилго тавих хэрэгтэй. Та мөрөөдлийнхөө үр дүнг хянах боломжгүй. Төлөвлөснөөр яг юу хүсэж байгаагаа олж мэдэхээс гадна эд баялагтай болоход алхам урагшилдаг.


5.Баян хүмүүс сугалаанд хожихыг хүлээдэггүй

Томас Корли нь саятнуудын амжилтад хүрсэн түүхийг ном болгон гаргасан юм. Амжилттай хүн тогтмол мөрийтэй тоглодоггүй бөгөөд сугалаа хожно гэсэн хий хоосон зүйлд найддаггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Энэ нь тэд эрсдлээс айдаг гэсэн үг биш юм.  Бүх зүйлийг урьдчилан тооцдог, өөрсдөдөө найдах хэрэгтэйг мэддэг гэсэн үг юм.


6.Баян хүмүүс их уншдаг

Билл Гейтс жилдээ 50 ном уншдаг.  Энэхүү зуршил нь маш том давуу талыг бий болгодог. Тэрээр унших нь “гарц” гэдэгтэй санал нийлдэг цорын ганц саятан биш юм. Унш гэдэг нь уран зохиолын ном болон өөрийгөө хөгжүүлэх номуудад анхаарлаа хандуул гэсэн үг биш. Эдгээр номуудаар оюун сэтгэлгээгээ тэлж, шинэ зүйлийн талаар сурч мэдэхэд  гүүр болгоорой. Баян хүмүүсийн 11 хувь нь, ядуу хүмүүсийн 79 хувь нь зугаацахын тулд ном уншдаг байна.


7. Гайхуулах шаардлагагүй

Бостоны хамгийн үнэтэй үйлчлүүлэгчтэй мэс заслын эмч "Жинхэнэ чинээлэг хүмүүс хамгийн үнэтэй хувцас өмсдөггүй. Тэд гял цал машин, сүүлийн үеийн цүнх худалдаж авдаггүй. Таны хөрш тэрбумтан байж болох ч та магадгүй энэ талаар хэзээ ч олж мэдэхгүй. Учир нь тэд гайхуулдаггүй"  гэж хэлжээ.


8.Баян чинээлэг хүмүүс инээмсэглэлийг өдөр тутмын зуршил болгодог

Баян хүмүүсийн нийт 62 хувь нь шүдээ утсаар өдөр бүр цэвэрлэдэг бол ядуу хүмүүсийн 16 хувь нь ижил зуршилтай байдаг. Инээмсэглэл нь бидний хамгийн түрүүнд ажигладаг зүйлсийн нэг юм. 


9.Өр зээл тавих нь ядуу хүмүүсийн зуршил юм

Америкийн бизнесмэн Девид Рамсигийн баян чинээлэг хүмүүс өр тавихаас зайлхийдэг гэжээ. Хэрвээ тэд ямар нэгэн зүйл худалдаж авах хэрэгтэй бол бэлнээр төлөхийг илүүд үздэг. Амралт зугаалга болон машины хэрэглээндээ зориулан банкнаас мөнгө зээлэх нь тохиромжгүй. Түр зуурын зугаа цэнгэлийн төлөө  банкинд хүү төлөх нь зөв үйлдэл биш. “Өр нь баялаг бүтээхэд том саад болдог”.


10. Та ганцаараа амжилтад хүрэх боломжгүй

Баян хүмүүс багаа бүрдүүлдэг! Тэд бүхнийг өөрсдөө зохицуулах боломжгүйг мэднэ. Тэд дэлхийн ухаантай хүмүүс биш юм. Хэрвээ тэдэнд ямар нэг мэдлэг чадвар дутагдвал тухайн талбарт илүү мэдлэгтэй хүмүүсийг олж хариуцуулдаг.  Зөв хүмүүсээс тусламж авах нь ичгэвэртэй зүйл биш юм.

Эдгээр зуршлаас аль нь хамгийн чухал гэж та үзэж байна вэ? Танд зорилгодоо хүрэхэд тусалдаг ямар зуршил байдаг вэ? Бидэнтэй туршлагаа хуваалцаж, доор сэтгэгдэлээ үлдээнэ үү!