Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хороодод бямба гарагт хуулийн дагуу дахин сонгууль боллоо. 

10 дугаар хорооны сонгуульд МАН-55.2, Консерватив нам-0.72, БНН-0.91, Ногоо. Нам-0.76, бие даагч Н.Алтантуяа-37.4, бие даагч Г.Жаргал-4.31 хувийн тус тус санал авсан байна.

Харин 19 дүгээр хорооны сонгуулийн дүнгээр МАН-55.2, Консерватив нам-0.35, БНН-0.64, Ногоон нам-1.21, бие даагч Н.Уламбаяр-11.25, бие даагч Т.Туул-35.94 хувин саналыг тус тус авсан ажээ. Сонгуулийн хэсгийн хороо дахин сонгуулийн дүнг танилцуулсан бөгөөд ажлын тав хоногт баталгаажин төлөөлөгчид ажилдаа орох юм байна.

Тус сонгуульд АН дотоод зөрчлөөсөө болон намын нэрийн өмнөөс нэр дэвшигчээ тодруулж чадаагүй тул бие даагчид гарган өрсөлдсөн ч ялагдал хүлээж, харин Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын даргын ажлаа авснаас хойш анхны сонгуульдаа ялалт байгуулжээ.