Нийслэлийн Онцгой байдлын газарт 22 цаг 40 минутын үед Баянзүрх худалдааны төвд гал гарсан мэдээлэл хүрч гал унтраагчид ажиллаж байна. Галын шалтгаан нь одоогоор тодорхойгүй, зарим сандарсан түрээслэгч нар тус худалдааны төвийн гадаа очоод байгаа талаар иргэд мэдээллээ.

Өнгөрөгч 5 дугаар сард Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй, галын аюулгүй байдлын  хууль тогтоомж, дүрэм стандартыг зөрчсөн  худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг өгсөн юм. Тэдний нэгэд тус төв багтаж байсан билээ. 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.