Үндэсний статастикийн хорооноос өчигдөр мэдээлэл хийсний дараагаар 2019 оны эхний хоёр сарын хугацаанд гэмт хэргийн улмаас 340 гаруй хүн нас барсан гэдэг мэдээлэл цацагдаад буй.

Үүнд ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тайлбар хийлээ.

Тэрээр "Энэ оны эхний 2 сарын байдлаар 348 хүн нас барсан талаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Үүнийг гэмт хэргийн улмаас 348 хүн амиа алдлаа гэсэн ташаа мэдээлэл явж байна. Хүнийг алах хэргийн улмаас 34 хүн, зам тээврийн ослын улмаас 44 хүн нас барсан байна. Нийт нас барсан хүмүүсийн 73.5 хувь буюу 256 хувь нь золгүй байдал, өвчин зэрэг бусад шалтгаанаар амиа алдсан байна. 

Үндсэндээ гадны хүчин зүйлсийн нөлөөллөөр дээрх хугацаанд 84 хүн нас барсан гэсэн мэдээлэл байна. Цагдаагийн байгууллага хүн нас барсан мэдээлэл болгоныг шалгадаг. Золгүй байдал, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан зэргийг ялгаж, орхигдуулалгүй шалгадаг" гэдгийг мэдэгдлээ.