УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрээр "Миний бие хариуцлага хүлээж, ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаасаа огцрох саналаа албан ёсоор гаргаж байна" хэмээв.

Түүнийг албан тушаалаа ашиглаж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас эхнэр Л.Отгонжаргалынхаа "Тээвэр ачлал" ХХК-д 1.4 тэрбум төгрөгийн зээлийг авч өгсөн хэмээж буй юм.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр тус асуудлаар хуралдаж, Б.Батзоригийг сайдын албан тушаалаас огцруулахаар санал нэгдсэн бөгөөд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.

Гэвч Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганы хуралдаанд санал өргөн мэдүүлэхээс өмнө сайд Б.Батзориг өөрөө огцрох хүсэлтээ өглөө.