Жон Леннон, Пол Маккартни нарын хөвгүүд хамтдаа Instagram-д хамтдаа ховор мөчөө хуваалцжээ.

Шон Оно Леннон, Жеймс Маккартни нарын төрх алдарт Beatles хамтлагийн гишүүд болох аав нарынхаа залуугийн дүртэй усны дусал шиг харагдах бөгөөд уг зурагны доор “Peekaboo” гэсэн тайлбар бичжээ. 


42 настай Шон нь Иоко Оно, Жон нарын цорын ганц хүүхэд юм. Харин Жеймс нь ноён Паул Макартни болон Линда Макартнигийн дөрөв дэх хүүхэд аж.

Шон мөн эцэг нэгтэй ахтай бөгөөд Жулиан 55 настай, Жоны өмнөх эхнэр Синтиа Ленноны хүү юм. Шон алдарт дуучин эцгийнхээ урлагийн замналыг даган хөгжимчин, хөгжимийн продьюсерээр ажилладаг байна.

Жеймс мөн адил хөгжмийн карьер хөөн  хоёр ч альбом хэвлүүлжээ.