Эмэгтэй сэтгүүлчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулиан шуугиан дэгдсэнтэй холбоотойгоор Японы Сангийн дэд сайд Жүничи Фүкүда огцорч байгаа тухай тус улсын Сангийн сайд Таро Асо өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдэгджээ.

“Киодо” агентлагийн мэдээлснээр, Т.Асо хэлэхдээ “Сангийн дэд сайд Ж.Фүкүда цаашид албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж байна. Би түүний огцрох хүсэлтийг өнөөдөр хүлээн авсан” гэжээ.

Өдгөө 58 настай Ж.Фүкүда эмэгтэй сэтгүүлчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл саяхан тус улсын долоо хоног тутмын “Шүкан Шинчо” сэтгүүлд анх гарсан аж. 

Үүний дараахан түүний ресторанд нэгэн эмэгтэй сэтгүүлчээс “Ганц тэвэрчихье. Би таны хөхөнд хүрч болох уу?” гэж асуусан дуу бичлэг нийтэд ил болсон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг