1. Хамтрагчтайгаа хэвтэж байх үедээ түүнийг араас нь тэвэр. Та түүнийг тэвэрсэнээр аюулгүй, найдвартай байдлыг мэдрүүлэх болно.
  2. Үсээр нь тоглож, илж таалах. Энэхүү үйлдэл нь дотно байдлыг төрүүлдэг.
  3. Нуруун дээр хуруугаараа зураг зур. Юу зурах нь хамаагүй, хамгийн гол нь таны хүрэх үйл явц юм.
  4. Жолоо барьж байх үед гарнаас нь барь. Хэрэв хамтрагч тань хоёр гараараа жолоо барьж байгаа бол гуян дээр нь гараа тавь.
  5. Хэрэв та сахалтай бол түүнийг сахлаараа гижигдэж, оролд. Энэ үйлдэл нь хамтрагчийнхаа үсийг оролдохтой адилхан үйлдэл юм.
  6. Дараагийн удаа гарнаас нь барихдаа хуруугаар нь тоглож, алгыг нь илж таал.
  7. Түүнд массаж, иллэг хийж өг. 
  8. Унтахдаа хамтрагчийнхаа цээжийг дэрлээд унтаад үзээрэй. Нэг бол буйдан дээр хөлийг нь дэрлээд унтаарай. Энэ үйл явдал нь та хамтрагчдаа итгэж, аюулгүй байдлыг мэдэрч байгааг харуулдаг.
  9. Мөрөн дээр нь үнс. Ийм төрлийн үнсэлт зөвхөн сексрүү хөтлөх албагүй.
  10. Араас нь тэврэх. Эрэгтэй хүмүүс ийм төрлийн гэнэтийн зүйлсэд дуртай.
  11. Хамт хэвтэж байх үедээ хоёр биенийхээ нүдрүү харж түүнийг тэвэр.
  12. Зэрэгцээд сууж байх үедээ түүнийг мөрийг дэрлээрэй.
  13. Дуртай кино, телевизийн нэвтрүүлэг үзэж байх үедээ түүний өвөр дээр суугаарай.
  14. Хамрынхаа үзүүрээр хамтрагчийнхаа хүзүүрүү шигдэж ороорой.
  15. Хамт гадуур явж байх үедээ түүний биенд ойр ойр хүрч байх. Энэ нь зөвхөн та хоёр хамт байгаа, дотно мэдрэмжийг төрүүлэх болно.
  16. Шал нь дээр сууж байх үедээ хамтрагчийнхаа хөл дунд суугаад үзээрэй. Энэ үйлдэл нь таныг түүнд ямар ч үед итгэдгийг харуулах болно.
  17. Түүнийг өгзөг дээр нь алгад. Энэ нь түүнд сээтэн хаях нэг хэлбэр.
  18. Түүнд толгойны массаж хийж өг. Эрэгтэй хүмүүст таалагддаг бөгөөд түүнийг тайвшруулахад тус болно.
  19. Түүний гарыг ил.
  20. Түүний цээжинд наалдаж, зүрхний цохилтыг сонс.
  21. Хамтрагч тань таны гарыг барих үед харилцан гарнаас нь барьж, чанга атгаарай.
  22. Хамтрагчийнхаа нурууг майжиж, илж өгөөрэй. Эрэгтэй хүн бүрт энэ үйлдэл таалагддаг.
  23. Хамтрагчдаа агаарын үнсэлт илгээ.
  24. Ажилдаа явах гэж байх үед зангиаг нь засаж өгөөрэй.
  25. Хамтрагчийнхаа духыг үнс. Энэ үнсэлтэндээ бүхий л хайр, халамжаа шингээж өгөөрэй.