Бенжамин Франклин бол АНУ-ын тусгаар тогтнолын төлөөх дайнд манлайлагчдын нэг байсан улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэн хүн. Тэрээр Оросын Шинжлэх ухааны академийн гишүүн болсон анхны гадаад хүн юм. Олон хүүхэдтэй, ядуу гэр бүлээс гаралтай Бенжамин Франклин ном уншиж сайн боловсролтой болж чадсан гэдэг. Түүнийхээ ачаар эд баялагт хүрч, гэр бүлийн амар амгаланг олж авчээ.

Тэрээр шинжлэх ухаанд дурлагч, зохион бүтээгч нэгэн байсан бөгөөд савладаг сандлыг зохион бүтээсэн байна. 

Бенжамин Франклины шилдэг ишлэлүүд: 

  • Уураар эхэлсэн бүхэн ичгүүрээр төгсдөг. 
  • Хэрүүл маргааны галыг өдөөж, гал дээр тос нэмдэг хүн нүүр лүү нь оч үсэрсэн гэж гомдоллох ёсгүй.
  • Мөнгө бүхнийг хийх чадалтай гэж ярьдаг хүн мөнгөний төлөө юуг ч хийхээс буцахгүй. 
  • Анхны сэдлийг дарах нь дараа дараагийн хүслээ хангахаас амар.
  • Залхуурал бол оюун ухаан, бие махбод хоёрын зэврэл; тогтмол хэрэглэгддэг түлхүүр шинэ мэт гялалздаг. 
  • Хамгийн сайн номлол бол үлгэрлэн харуулсан жишээ. 
  • Өөрийгөө өмөөрөхдөө гаргууд нэгэн өөр юманд гаргууд байх нь ховор.
  • Бүсгүй хүний сул талыг мэдэхийг хүсвэл найз бүсгүйчүүдийнх нь хажууд магт.
  • Хийх ёсгүй зүйлээ хийж байгаа бол таалагдахгүй байгаа бүхнийг тэвч.
  • Эрт унтаж, эрт босох нь ухаантай, баян, эрүүл болох гол арга.
  • Өөрөөс чинь өөр хэн таныг тэгж их хуурсан бэ? 
  • Галзуурлын эхний шат – өөрийгөө мэргэн ухаантай гэж бодох; хоёр дахь нь энэ тухайгаа бусдад ярих; гурав дахь нь бусдын зөвлөгөөг сонсохгүй байх.
  • Нэг “өнөөдөр” хоёр “маргааштай” тэнцэнэ.  
  • Мэдлэгт хөрөнгө оруулах нь хамгийн их ашгийг  авч ирдэг. 
  • Илүү юм худалдаж авсан хүн эцэст нь хэрэгтэй юмаа зарахад хүрдэг. 
  • Сайхан сэтгэлгүй гоо сайхан борлогддоггүй.
  • Олсноосоо багыг үр.
  • Ихэнх хүмүүс 25-тайдаа үхэж, 75-тайдаа авсанд ордог. 
  • Бүх хүнийг таалалдаа нийцүүлэхийг хүсэж байвал өөрөө өөртөө үйлчилж бай.