Сүүлийн өдрүүдэд олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж буй хүүхдүүдийн талаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч асан, МУСГЗ сэтгүүлч Б.Галаарид "ЭНЭ ЧИНЬ Л МОНГОЛ БАХАРХАЛ ШҮҮ ДЭЭ" хэмээн фэйсбүүк хуудаснаа нийтлэжээ. Түүний нийтлэснийг хүргэж байна.

- "Румынд энэ сарын 4-14-нд болсон Олон улсын математикийн 59 дүгээр олимпиадад Монголоос 6 хүнтэй баг оролцож, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртжээ.
- Парист болсон олон улсын төгөлдөр хуурын тэмцээний эхний 3 байрыг монгол хүүхдүүд эзэлжээ.
- Монгол маань шатрын олон улсын их мастер цолтон 9-тэй боллоо. Дорнод аймгийн "Их Мастер” клубийн тамирчин Батцоожийн Аминагийн цолыг энэ сарын 8-11-ний өдрүүдэд Румынд болсон Дэлхийн шатрын холбооны ээлжит хурлаар батламжилжээ" хэмээжээ.