"Алуурчин уул" гэгддэг К2 оргилд дэлхийн 300 гаруй уулчин авиралт хийж оргилд нь хүрсэн байдаг. Харин оролдлого хийсэн, замдаа амь үрэгдсэн тамирчдын тоо хэдэн мянгаар тоологддог ажээ. МУГТ Б.Гангаамаагийн хувьд анх удаа энэхүү алдарт оргилд гарсан анхны монгол хүн болж өчигдөр батламжаа гардан авсан байна. Тэрбээр энэ тухайгаа "Оргилоос бууж ирээд эх орныхоо далбааг хараад догдолсон" хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ. 

Өмнө нь тэрбээр 2013 онд К2 оргилыг зорьсон ч цасан нуранга болж багийнх нь зарим уулчид амиа алдаж авиралтаа зогсоосон юм. Дараа нь уулчин Г.Өсөхбаяр 2017 онд гарахаар завдсан ч оргилд нь хүрч чадаагүй билээ.

Фото: